Canalblog
Suivre ce blog Administration + Créer mon blog

bienvenue

28 novembre 2009

Хурим / манайхны /

Өнөөдөр манай хамгийн том эгчийн хуримын өдөр. /2009.11.27 өдөр/ хурим сайхан болжээ. Сэтгэл сайхан байна аа. Ээж аав, ах эгч дүү бид бүхэн маш их баяртай байна. Сайн ханьтай болоод сайхан амьралын төлөө хамтаа зүтгэнэ гэдэг сайхан. Тэр дундаа хүний хүнийг ёстой төртэй авна, өгнө гэдэг үнэхээр сайхан. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ сайхан ёсоо бид алдахгүй авч явж байгаа нь чухал.
1979.10.28 өдөр аав ээж 2 маань гэрлэжээ. Түүнээс манайх 3 дахь хуримаа хийж байна. ах дүү 2 маань тусдаа гарч хүний хүүхнийг авч байсан бол өнөөдөр хүүхнээ хүний хүнд өглөө.
2008.03.10 өдөр ахын маань хуримын өдөр,
2008.05.08 өдөр дүүгийн маань хуримын өдөр 

Сайхан байна аа. Өрх тусгаарлаж  улс орондоо шинээр өрх айл нэмнэ гэдэг сайхан. Та нартааа сайн сайхныг хүсье. Энэ дээр 2 хүний хуримын өдөр байвал бүр гоё болно доо. Тэр өдөр удахгүй ээ.
Ингээд манайхан 7 байсан бол одоо 15 болжээ. Энэ тоо улам олон болж, сайн сайхан байх болтугай. хурай хурай хурай. 
Бид их буянтай хүмүүс юмаа. Аавын хэлдэгээр. Энэ их сайхан үг шүү. 
   

Publicité
Publicité
16 novembre 2009

Талбайн теннис

Энэ спорт дэлхийн хамгийн их шагнал өндөртэй спортуудын нэг, 2 төрөл байдаг / зүлэгтэй ,зүлэггүй / Оросын холбооны улсын тамирчин Мария шарапова гэдэг эмэгтэйг, ганц 2 удаа тоглох гэж оролдосныг эс тооцвол өнөөдрийг хүртэл үнээс өөр мэдэх юм бараг байхгүй байлаа. Тоглолтын дүрэм журамыг бүр ч мэддэггүй байлаа. Энэ хотод OPEN DE CAEN Calvados Basse-Normandie манайхаар бүсийн нээлттэй тэмцээн зохиогдоно гэхээр нь үзэхээр болов. Билет нь аз таарч надад үнэгүй олдлоо. Манайхан үнэгүй юу гэдэг билээ дээ хэхэхэ.  Ингээд урьд орой нь жаахан юм бэлдээд унтлаа. гГтэл нойр хүрдэггүй санаашраад. Би угийн ийм сонин зантай юм. Санаа зовохгүй юманд санаа зовож өөрийгөө дандаа зовоож байдагийн тэр л зангаараа шөнө 3 сэрэв. / 03, 05, 07/. тэмцээн 10 цагаас эхлэх цагийн хуваарьтай. Би уул нь өглөө 8,30  өрөөнөөсөө гарахаар төлөвлөсөн байсан юм. учир нь тэмцээн болох газрыг яг сайн мэдэхгүй газрын зургаар олох болохоор эрт гаръя гэж бодсон юм. Гэтэл шөнө нь сэрээд байсан хүн чинь өглөө 9д цагт сэрдэг байгаа. Гялс хувцаслаад гарлаа. Тэгтэл бүтэн сайн өдөр трам 30 минутын зайтай явдаг юм байна. Энд 7 сар болохдоо мэдээгүй юм байна хэхэхэ. Тэгээд алхлаа , ашгүй 3 буудал алхаж байтал трам ирлээ. Ингээд 11,00цагт нөгөө газраа ирлээ. Тэмцээн том зааланд болж байв. Нэг их ирээгүй байлаа.  Эхлээд учрыг нь олох гэж ойр орчныг сайн ажиглалаа. Талбай дээр 2 тоглогч, 1шүүгч, 6 бөмбөг зөөгч байдаг юм байна. Миний сонирхолыг тоглолтоос гадна бөмбөг зөөгч хүүхдүүд мөн завсарлагааны үеэр талбай цэвэрлэгч нар их татаж байлаа. Тэр хэдийг харах надад  их сонирхолтой санагдсан. Их дэг журамтай, хурдан шуурхай үүргээ маш сайн гүйцэтгэж байсан. 4 буланд нэг нэг хүүхэд зогсож, сээтэгний хажуу талд 2 нь сууж байрлана. Тоглолж буй хүнтэйгээ ярихгүйгээр бөмбөгөө өгч авалцана, хоорондоо ойлголцох үйлдлүүдтэй юм билээ. Тоглолт 3 үетэй хэн эхэлж 2 хожино тэр нь ялна. Тэмцээн сонирхолтой сайхан болж өнгөрсөн. Тэмцээн том зааланд намрын сэрүүн цагт болсон болохоор хүйтэн байсан. нуулгүй  хэлэхэд  жаахан даарсан ч мэдсэн зүйл ихтэй буцсан. Сайхан сонирхолтой спорт байна лээ. Дараа бүр томчуудын тоглохыг нь үзэх юмсан.

4 novembre 2009

Туулай болсон нь:

Гайхаж байна уу? туулай болсон гэхээр. Саяхан 2009.10.28нд францын CAEN хотоос MULHOUSE хот хүртэл явах боллоо. Машинаар уу, вагоноор уу гэдэг сонголтыг хийх байлаа. /талдаа 750км/ Вагоноор үнэгүй явдаг арга байдаг гэхээр нь мөнгөө бодоод вагоноор явах болов. Монголд байхдаа би хэзээ ч туулай болж үзээгүй, байдаг гэж л сонсож байсан. Яг л дүрэм, журмаар нь мөнгөө төлөөд явдаг байлаа. Маш их айж байлаа. Ингээд хүмүүсээс жаахан мэдээлэлтэй болоод вагондоо суулаа. Ороод шууд л суудал дээр нь суучихлаа, тэгээд 30минут яваад ЛЕСҮ / LEISEAUX/гэдэг газар зогслоо. Tэнд маш том,  алдартай сүм байдаг юм байна. Тэр нь цонхоор харагддаг юм байна. Тэр буудлаас  их олон хүн орж ирсэн. 1 хүн ирээд миний суудал байна гэхээр нь босоод, хаалганы хажууд зай байхаар нь тэнд нь зогсоод 1,35минут яваад парис орлоо. Шалгалт аз болж таарсангүй. Парисаас хүн тосож аваад /тэр хүн нь миний очих газар гэр нь байдаг хүн/ машинд нь суугаад очих газраа саадгүй сайхан очлоо. /5 цаг явав./ Тэндээ 4 хоноод буцах боллоо. Одоо буцахдаа дандаа вагоноор явах болохоор бүр илүү айж байлаа. /торгууль/ Өглөө эрт вагонд суулаа. Хаа очиж MULHOUSE-н вагон нь CAEN вагоныг бодвол үүдэндээ сандалтай юм байна, тэрэн дээр нь 1 ахтай цуг суучихлаа. 10мин яваад COLMAR орлоо шалгалт байсангүй, 20мин болоод STRASBOURG дээр ирлээ бас л байсангүй. Тэндээсээ Парис ортол 2цаг гаран явах байлаа. Хэсэг хугацааны дараа суудлаасаа босоод хартал 2 шалгагч билет шалгаад ирж байна аа, би ч хаашдаа торгууллаа гэж бодоод сууж байтал хажуугаар өнгөрөөд явчихлаа. бөөн аз. Ингээд удалгүй Парис орлоо. Би Парист анх удаа явж байгаа болохоор MULHOUSE-с гарахдаа хүнээр яаж вагоноо сольж суухаа заалгасныхаа дагуу ядах юмгүй оллоо. 1 цагийн дараа вагондоо ороод шууд л нөгөө хаалганыхаа хажууд зогсчихлоо. 2цаг зогсож яваад ирлээ. ингээд л 1000км газар туулай хийгээд ирсэн дээ. хааяа азаа үзэж эрсдэлтэй алхам хийх зүгээр юм билээ. Эд эс сэргээд ккккк Гэхдээ дандаа ингэнэ гэж юу байхав дээ. Мөнгөө төлөөд санаа амар айх юмгүй сэтгэл амар тухтай явах шиг сайхан юм хаа байна. Зогсож явах тийм амар биш байна лээ хэхэхэ

Publicité
Publicité
Publicité
Publicité